Ажлын хэсэг байгуулах тухай

2019-08-29 08:25:59

2019 оны 08 сарын 29-ний өдөр                                        Дугаар А/889                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.а, 29.2, Хүнсний тухай хуулийн 6.1, 6.3, 6.5 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 23 дугаар тэмдэглэлийн 6 дугаар заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой байлгах үүднээс мал, мах бэлтгэн нөөцлөх, бэлтгэсэн махыг нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан хүртээмжтэй худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор байгуулсугай.

 

     2.Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэхэд шаардлагатай хөрөнгийн тооцоо гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхийг Ажлын хэсэг /Т.Гантөмөр/-т үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

      4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан “Нийслэлд махны тогтвортой хангамжийг бүрэлдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 387 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН