Ажлын хэсэг байгуулах тухай

2019-08-26 08:35:07

2019 оны 08 сарын 26-ны өдөр                                     Дугаар А/877                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн боловсролын байгууллагуудын 2019-2020 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай  арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан чиг үүргийн хүрээнд суралцагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангаж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засвар, тохижилтын ажлыг бүрэн дуусгах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Ажлын хэсэг /Ш.Анхмаа/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН