Эрх шилжүүлэх тухай

2019-08-23 08:30:53

2019 оны 08 сарын 23-ны өдөр                                         Дугаар А/868                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн  болон  орон  нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ  худалдан  авах  тухай  хуулийн  34 дүгээр  зүйлийн 34.1.5, 46 дугаар зүйлийн  46.3, Нийслэлийн  Онцгой комиссын 2019 оны IV хурлын  тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улаанбаатар хотод 2019 оны 8 дугаар сарын 5-11-ний өдрүүдэд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас эвдэрсэн гол болон туслах гудамж, замуудыг засварлах ажлын хүрээнд хийгдэх авто замын засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг 1 болон 2 дугаар хавсралт, авто замын нүхэн эвдрэлийг засварлах ажлын жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулах, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т даалгасугай.

 

       3.Энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 1,093.0 /нэг тэрбум ерэн гурав/ сая төгрөгийг Нийслэлийн 2019 оны замын сангийн хөрөнгөөр, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 781.7 /долоон зуун наян нэгэн сая долоон зуун мянга/ сая төгрөгийг, 3 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 700.0 /долоон зуу/ сая төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.2-ын “5”-д заасан гэр хороолол, орон сууцны дэд бүтэц шугам сүлжээний зардлаас тус тус санхүүжилтийн эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

 

      4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Б.Отгонсүх/-д үүрэг болгосугай

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН