Хөрөнгө гаргах тухай

2019-08-23 08:05:25

2019 оны 08 сарын 23-ны өдөр                                         Дугаар А/861                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

           

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасны тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.5-д заасан Нийслэлийн хөгжил, тохижилтыг сайжруулах зорилтот төслүүдийг хэрэгжүүлж, залуучуудын санаачилга оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд “100 бүтээлч шийдэл төсөл”-ийг санаачлагч талтай хамтран хэрэгжүүлсүгэй.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт болох 50.0 /тавин/ сая төгрөгийг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

 

      3.Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Төсөл санаачлагч Төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

        4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатад даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН