Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2019-08-22 08:25:58

2019  оны 08 сарын 22-ны өдөр                                     Дугаар А/857                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл балансаас

балансад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах   журам”-ын 5.2- т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын балансад бүртгэлтэй 38,300,000 /гучин найман сая гурван зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий, хавсралтад заасан тээврийн хэрэгслийг “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай хувьцаат компанийн балансад шилжүүлэн, данс бүртгэлээсээ хасахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат /-т зөвшөөрсүгэй.

 

      2.Татан буугдсан “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй 48,475,742 /дөчин найман сая дөрвөн зуун далан таван мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийн үнэ бүхий, хавсралтад заасан тээврийн хэрэгслийг данс бүртгэлд бүртгэн авахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу бүртгэн авч, өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай хувьцаат компани /Б.Сүхбаатар/, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

     4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН