Ажлын хэсэг байгуулах тухай

2019-08-22 08:00:07

2019 оны 08 сарын 22-ны өдөр                                         Дугаар А/852                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Зэвсэгт хүчний  Жанжин штабын даргын 2019 оны мн/181 дүгээр удирдамжид заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Орон нутгийн цэргийг отряд, суман хэлбэрээр шинэчлэн  байгуулах бэлтгэлийг хангах, төлөвлөгөө  боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажил, үүргийн хуваарийг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус  баталсугай.

 

      2.Орон нутгийн цэргийн бэлтгэлийг хангах, байгуулах төлөвлөгөөг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны мн 65 дугаар “Орон тоо батлах тухай” тушаалаар  нийслэл, дүүргүүдийн төлөвлөгөө, хавсралтуудыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор боловсруулж, батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

 

    3.Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН