Захиалагчийн хяналт тавих тухай

2019-08-20 08:50:48

2019 оны 08 сарын 20-ны өдөр                                        Дугаар А/846                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захиалагчийн хяналт тавих тухай

           

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 27-ны 14 дүгээр тэмдэглэлийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр 2018-2019 онд санхүүжих, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/130, А/213, А/679 дүгээр захирамжаар холбогдох байгууллагуудад  худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлж, төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч нь шалгарсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг  хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээнүүдэд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т даалгасугай.

 

    2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжилтийн эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид бүртгүүлэх, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН