Эрх шилжүүлэх тухай

2019-08-20 08:40:03

2019 оны 08 сарын 20-ны өдөр                                          Дугаар А/844                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Налайх дүүргийн 1, 2, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хөрсний болон үерийн усыг зайлуулах шугам сүлжээний 60.0 /жаран/ сая төгрөгийн ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Налайх дүүргийн Засаг дарга Р.Раднаабазарт шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай. 

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Эрх шилжүүлэх тухай” А/495 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрсний ундаргыг тогтоох, хөрсний ус зайлуулах ажлын жагсаалт”-ын 5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН