Хөрөнгө гаргах тухай

2019-08-20 08:30:15

2019 оны 08 сарын 20-ны өдөр                                        Дугаар А/842                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй сэдэвт гэрэл зураг, фото зураг, архивын үзэсгэлэн гаргаж, иргэд олон нийтийн хүртээл болгох” зардлаас Мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас зохион байгуулж байгаа Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойд зориулсан “Хоёр ард түмэн-Нэг ялалт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнд шаардлагатай 11,444,000 /арван нэгэн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийн зардлыг “Нийслэлийн 380 жилийн ойн арга хэмжээний зардал”-аас гаргаж санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар  /Э.Содномжамц/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН