Хөрөнгө гаргах тухай

2019-08-19 08:05:11

2019 оны 08 сарын 19-ны өдөр                                            Дугаар А/831                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2,  Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

      Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх зорилгоор энэ захирамжийн хавсралтад заасан нэр бүхий 18 иргэнд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 91.858.302 /ерэн нэгэн сая найман зуун тавин найман мянга гурван зуун хоёр/ төгрөгийг  Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН