Газар эзэмших эрх олгох тухай

2019-08-19 08:00:43

2019 оны 08 сарын 19-ны өдөр                                         Дугаар А/830                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалт”-ын XIII.1.1.47, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн 0 дүгээр гудамжны 1а тоот хашаанаас 7 тоот хашаа хүртэл, Морингийн 0 дүгээр гудамжны 1а тоот хашаанаас Морингийн 10 дугаар гудамжны 444 тоот хашаа хүртэл, Морингийн 10 дугаар гудамжны 444 тоот хашаанаас Морингийн 11 дүгээр гудамжны 481 тоот хашаа хүртэл авто зам, замын байгууламжийн зориулалтаар 12746.1мгазрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт олгосугай.

 

      2.Энэ захирамжаар олгосон газрыг мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН