Дүрэм шинэчлэн батлах тухай

2019-08-09 08:40:29

2019 оны 08 сарын 09-ний өдөр                                          Дугаар А/817                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Дүрэм шинэчлэн батлах тухай

 

 

         Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/747 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ачаа тээврийн үйлчилгээг зохицуулан зохион байгуулах, оновчтой тодорхойлох ажлын зайлшгүй шаардлагаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-“Нийтийн тээврийн үйлчилгээний газар”-ын дүрмийг хавсралтаар шинэчлэн  баталсугай. 

 

        2.Энэхүү захирамж батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/307 дугаар захирамжаар батлагдсан “Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дүрэм”-ийн 3.2.6, 3.2.7, 3.2.8, 3.2.9, 3.2.10 дахь заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН