Хамтарсан зохицуулах хороог шинэчлэн байгуулах тухай

2019-08-09 08:00:07

2019 оны 08 сарын 09-ний өдөр                                  Дугаар А/808                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хамтарсан зохицуулах хороог

шинэчлэн байгуулах тухай

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-ийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлийн дагуу техник туслалцаагаар хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III”–ийн Хамтарсан зохицуулах хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсугай:

 

Дарга

-  Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч

Дэд дарга

-  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга/зөвшилцсөнөөр/

Гишүүд:

-   Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга /зөвшилцсөнөөр/;

 

-   Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга /зөвшилцсөнөөр/;

 

-   Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/;

 

-   Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стандарт, нормативын хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/;

 

-   Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга /зөвшилцсөнөөр/;

 

-   Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Эрчим хүчний нүүрс болон хийн хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/;

 

-   Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/;

 

-   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;

 

-   Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга;

 

-   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга;

 

-   Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга;

 

-   Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга;

 

-   Нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга;

 

-   Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга;

 

-   Цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/;

 

-   Дулааны 3 дугаар цахилгаан станц ХК-ийн Техник, бодлогын хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/;

 

-   Дулааны 4 дүгээр цахилгаан станц ХК-ийн Судалгаа, хөгжлийн албаны дарга /зөвшилцсөнөөр/;

Нарийн бичгийн дарга:

-   Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга.

           

       2.Төслийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэгт даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Хамтарсан зохицуулах хороо байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1202 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН