Мал эмнэлгийн хяналтын цэг ажиллуулах тухай

2019-08-08 08:40:38

2019 оны 08 сарын 08-ны өдөр                                         Дугаар А/807                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Мал эмнэлгийн хяналтын

цэг ажиллуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.15, 7.16-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн иргэний, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ханган, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин нийслэлд тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, ”Баруун туруун”, Хан-Уул дүүргийн “Өлзийт хорооллын уулзвар”, “Таван толгойн гүүрний уулзвар”, Багануур дүүргийн “Хэрлэнгийн гүүр”, Налайх дүүргийн “Дөрөвдүгээр зөрлөгийн пост” дахь мал эмнэлгийн хяналтын цэгүүдэд мал эмнэлгийн улсын байцаагч нарыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн      24 цагаар томилгоожуулан  ажиллуулсугай.

 

     2.Байнгын ажиллагаатай Мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

    3.Хяналтын цэгийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн нийслэл болон орон нутгийн  төсөвт тусган санхүүжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

   4.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                       С.АМАРСАЙХАН