Ажлын хэсэг байгуулах тухай

2019-08-08 08:25:01

2019 оны 08 сарын 08-ны өдөр                                        Дугаар А/804                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


    1.БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх “Ногоон нуур 1008  айлын орон сууц” төслийн барилгажих талбайг бэлтгэх ажлын хүрээнд хийгдэх газар чөлөөлөлт, түр суурьшуулах болон инженерийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор байгуулсугай.


      2.Дээрх асуудлыг судлан зохих журмын дагуу шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа 2019 оны 8 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид танилцуулахыг Ажлын хэсэг /О.Мөнгөншагай /-т үүрэг болгосугай.


 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН