Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд байгуулах тухай

2019-08-08 08:05:32

2019 оны 08 сарын 08-ны өдөр                                         Дугаар А/800                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн

төвийн салбарууд байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 185 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.Нийслэлийн  Засаг  дарга  бөгөөд  Улаанбаатар  хотын  Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудыг Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Бизнес инкубатор төв”-ийн байранд болон иргэд, оршин суугчдын төрийн үйлчилгээг авах эрэлт, хэрэгцээг судлан оновчтой байршилд тус тус байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай. 

 

     2.Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудыг байгуулахад шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т, иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т  тус тус үүрэг болгосугай. 

 

       3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатад даалгасугай.

 

 

 

 

 

 

           

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН