Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2019-08-08 08:00:39

2019 оны 08 сарын 08-ны өдөр                                       Дугаар А/799                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэн

авах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны “Эд хөрөнгө актлах, худалдах, шилжүүлэх тухай” 61 дүгээр тогтоол, Хэнтий аймгийн Засаг даргын 2018 оны  “Эд хөрөнгө актлах, худалдах, шилжүүлэх тухай” А/429 дүгээр захирамжийн дагуу Хүүхдийн төв сувилалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн 70,000,000 /далан сая/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

       2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэн авч байгаа тээврийн хэрэгслийг энэ захирамжийн хавсралтын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Хүүхдийн төв сувилал /Д.Оюунцэцэг/-д үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                     С.АМАРСАЙХАН