Зорилт батлах тухай

2019-08-05 08:15:56

2019 оны 08 сарын 05-ны өдөр                                            Дугаар А/793                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Зорилт батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.“Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын 2019 оны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилт”-ыг хавсралт ёсоор баталсугай. 

 

    2.“Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын 2019 оны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилт”-ыг хэрэгжүүлж ажиллахыг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлуудад даалгасугай.

 

     3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН