Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай

2019-08-05 08:05:37

2019 оны 08 сарын 05-ны өдөр                                          Дугаар А/791                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн

талбайн хэмжээ, зориулалт, нэр,

эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 12 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилсүгэй.

 

    2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.           

 

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн иргэн Д.Пүрвээд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 дугаар захирамжийн иргэн Ө.Төгсөөд, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн А/351 дүгээр захирамжийн "Төрийн тусгай хамгаалалтын газар”-т, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжийн иргэн Б.Доржсүрэнд, “Эзэмшил газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн А/89 дүгээр захирамжийн “Саруул шилтгээн констракшн” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн иргэн Ш.Оюунчимэгт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/553 дугаар захирамжийн иргэн Г.Оюунцэцэгт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн А/612 дугаар захирамжийн “Грийн пэйж” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн А/423 дугаар захирамжийн иргэн Н.Баярмөнхөд, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дүгээр захирамжийн иргэн Ц.Оюунтунгалагт, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/96 дугаар захирамжийн иргэн Ц.Мөнхбатад, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/773 дугаар захирамжийн “Мөнх Сайн Санаа” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжийн иргэн Г.Сүхбаатарт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/174 дүгээр захирамжийн “Грийн пэйж” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН