Боловсролын сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2019-08-05 08:00:48

2019 оны 08 сарын 05-ны өдөр                                         Дугаар А/790                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Боловсролын сургалтын байгууллага

байгуулах тусгай зөвшөөрөл

олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгүүдэд энэ захирамжийн хавсралтын дагуу улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосугай.

 

      2.Шинээр ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, сургууль, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж, сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН