Газар эзэмших эрх олгох тухай

2019-08-02 08:20:52

2019 оны 08 сарын 02-ны өдөр                                       Дугаар А/788                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3,  33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оёдлын 2 дугаар гудамжинд цэцэрлэгийн зориулалтаар 4223 м.кв газрыг Нийслэлийн Боловсролын газарт 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.  

 

       2.Нийслэлийн Боловсролын газартай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН