Уралдаан зохион байгуулах тухай

2019-08-02 08:15:49

2019 оны 08 сарын 02-ны өдөр                                          Дугаар А/787                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Уралдаан зохион байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг шийдэлтэй, битүү дээвэр бүхий “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, загвар зургийн уралдааныг зохион байгуулж дүгнэх комиссын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

      2.Уралдааны удирдамж, даалгаврыг баталж, шалгаруулах үйл ажиллагааг  зохион байгуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай. 

 

      3.Уралдааныг зохион байгуулахад шаардагдах 30.0 /гуч/ сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                     С.АМАРСАЙХАН