Ажлын хэсэг байгуулах тухай

2019-08-02 08:10:05

2019 оны 08 сарын 02-ны өдөр                                       Дугаар А/786                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэл хот дотор зөвшөөрөлгүй, ил задгай авто машин, түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх  талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

-Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан

 төслүүдийн удирдагч

Гишүүд

-Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн

 ажлын албаны дарга;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн

 хэлтсийн дарга;

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга;

-Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга;

-Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга;

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын

 тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга;

-Нийслэлийн Агаарын бохирдолттой тэмцэх газрын дарга;

-Нийслэлийн Цагдаагийн газрын дарга;

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга.

 Нарийн бичгийн

 дарга

-“Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн захирлын

 үүргийг түр орлон гүйцэтгэгч

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан чиглэлийн хүрээнд ажиллаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /О.Мөнгөншагай/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                        С.АМАРСАЙХАН