Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-06-13 00:00:00
2013 оны 06 сарын 13 өдөр                                             дугаар А/602                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ нь:
           
1. “Ассист” ХХК-д Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Шинжлэх Ухаан Мэдээлэл Технологийн Их Сургуулийн зүүн талд 1585м2 газрыг эзэмшүүлсэн байдал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” заалтыг зөрчиж Нийслэлийн Засаг даргын 2005 оны 167 дугаар захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газарт олгосон 15400м2 газартай давхцаж байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийн “Ассист” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгож, гэрээг цуцлан, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
 
                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                      БӨГӨӨД УЛААНБААТАР
                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ