Олон улсын хүүхдийн наадамд оролцуулах тухай

2013-06-13 00:00:00
2013 оны 06 сарын 13 өдөр                                            дугаар А/600                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2013 онд хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн зорилтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. ОХУ-ын Новосибирск хотноо 2013 оны 06 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд болох “Спорт–Ур чадвар–Оюун ухааны чадвар” Олон улсын хүүхдийн спортын их наадамд Дүүргүүдийн Засаг дарга нарын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчдыг зохион байгуулан оролцуулсугай.
 
2. Дээрх наадамд баг тамирчдыг сонгон шалгаруулж, зохион байгуулан оролцуулах ажлыг нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Ж.Ганболд/, Дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.
 
3. Дээрх наадамд өсвөрийн шигшээ багийн тамирчдыг зохион байгуулж оролцуулахад хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ