Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай

2013-06-12 00:00:00
2013 оны 06 сарын 12 өдөр                                               дугаар А/596                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 38 /гучин найм/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн баталгаажуулсугай.
 
2.Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэн өгсөн болон газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжин баталгаажигдсан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 277 дугаар захирамжийн иргэн Х.Буманд, 2009 оны 216 дугаар захирамжийн “Урандриллинг” ХХК-д, 2012 оны А/37 дугаар захирамжийн иргэн Б.Хадхүүд, 2011 оны 906 дугаар захирамжийн Сэрүүлэг дээд сургуульд, 2008 оны 295 дугаар захирамжийн иргэн С.Даянжалбууд, 2008 оны 295 дугаар захирамжийн “Алтай трейдинг” ХХК-д, 2010 оны 203 дугаар захирамжийн иргэн П.Оюунцэцэгт, 2011 оны 37 дугаар захирамжийн “Анод банк” ХК-д, 2010 оны 101 дүгээр захирамжийн иргэн Д.Бямбасүрэнд, 2008 оны 559 дүгээр захирамжийн иргэн Р.Үерлэн, С.Алтанчимэг, Ж.Энхбаатар, Г.Түвшинжаргал нарт, 2007 оны 09 дүгээр захирамжийн “Манжхай” ХХК-д, 2006 оны 256 дугаар захирамжийн “Улаанбаатар хотын банк” ХХК-д, 2006 оны 168 дугаар захирамжийн “Увт инвест” ХХК-д, 2010 оны 747 дугаар захирамжийн иргэн П.Өлзийсайханд, 2010 оны 783 дугаар захирамжийн иргэн М.Сүхээд, 2005 оны 243 дугаар захирамжийн иргэн Н.Наранбатад, 2010 оны 100 дугаар захирамжийн иргэн Б.Баяраа, Д.Аюурзана, Б.Батмөнх, Р.Буд, Б.Наранмандахд, 2008 оны 352 дугаар захирамжийн иргэн С.Гомбосүрэнд, 2012 оны А/455 дугаар захирамжийн Б.Нарангэрэлд, 2012 оны А/417 дугаар захирамжийн “Инэл” ХХК-д, 2008 оны 297 дугаар захирамжийн иргэн С.Эрдэнэбилэг, Т.Жанчивдоржид, 2012 оны А/244 дүгээр захирамжийн “Пума” ХХК-д, 2008 оны  182 дугаар захирамжийн иргэн   Х.Төмөрбаатарт,  2005 оны 243 дугаар захирамжийн “Хун-Эх” ББН-д, 2009 оны 671 дүгээр захирамжийн      “Сэбоцэ” ХХК-д, 2009 оны 380 дугаар захирамжийн иргэн Э.Сүхбаатарт, 2008 оны 559 дүгээр захирамжийн “Максшайн” ХХК-д, 2007 оны 482 дугаар захирамжийн “Баяндулаан интернэйшнл” ХХК-д, 2009 оны 512 дугаар захирамжийн иргэн А.Одмаад, 2010 оны 477 дугаар захирамжийн “Хөхтаана” хоршоонд, 2008 оны 379 дүгээр захирамжийн иргэн Д.Отгонд, 2003 оны 395 дугаар захирамжийн “БСБ” ХХК-д, 2011 оны 195 дугаар захирамжийн иргэн С.Батдаваад, 2009 оны 301 дүгээр захирамжийн иргэн И.Болдод, 2012 оны А/37 дугаар захирамжийн “Нью гранд фрэндшип” ХХК-д, 2007 оны 63 дугаар захирамжийн иргэн Д.Наранцацралд хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ