Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2013-06-12 00:00:00
2013 оны 06 сарын 12 өдөр                                             дугаар А/595                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 03 сарын 22, 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 18 /арван найм/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 331 дүгээр захирамжийн “Мон-Тайм” ХХК-д, 2011 оны 612 дугаар захирамжийн “Цэлмэг ази констракшн” ХХК-д,  2011 оны 582 дугаар захирамжийн “Мез” ХХК-д, 2011 оны 951 дүгээр захирамжийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд, 2011 оны 293 дугаар захирамжийн иргэн Ц.Цолмонд, 2009 оны 302 дугаар захирамжийн иргэн Ч.Цэцэгмаад, 2012 оны А/40 дүгээр захирамжийн “Экомогул” ХХК-д, 2007 оны 577 дугаар захирамжийн иргэн Х.Батбаярт, 2008 оны 564 дүгээр захирамжийн иргэн Б.Болортуяад, 2008 оны 565 дугаар захирамжийн “Сайхан-Андууд” ХХК-д, 2004 оны 30 дугаар захирамжийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт, 2007 оны 132 дугаар захирамжийн иргэн Д.Нямдоржид, 2010 оны 876 дугаар захирамжийн “Энхийн үйлс” ХХК-д, 2007 оны 326 дугаар захирамжийн Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст, 2009 оны 513 дугаар захирамжийн Ойн газарт, 2012 оны А/456 дугаар захирамжийн “Мангут” ХХК-д, иргэн Г.Пүрэвсүрэнд, 2010 оны 476 дугаар захирамжийн “Гоёо” ХХК, 2012 оны А/456 дугаар захирамжийн иргэн Т.Лхагвадоржид хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ