Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

2013-06-12 00:00:00
2013 оны 06 сарын 12 өдөр                                                дугаар А/591                                          Улаанбаатар хот
 
Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. “Улиастайн гарц” холбоо ТББ, иргэн С.Соёл-Эрдэнийн албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/354 дүгээр захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн ажлын хэсэг 2013 оны 06 дугаар сарын      03-ны өдрийн хурлын тэмдэглэлийн дагуу “Улиастайн гарц” ТББ-ын “Улиастайн -Ирээдүй”, “иргэн С.Соёл-Эрдэнийн “Вансэмбэрүү” цэцэрлэгийн” тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 273 дугаар захирамжийн “Улиастай-Ирээдүй”, 2011 оны 482 дугаар захирамжийн  “Вансэмбэрүү” цэцэрлэгт холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
3.Тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон тухай шийдвэрийг хуульд заасны дагуу үүсгэн байгуулагч нарт болон харъяа татварын албанд мэдэгдэхийг нийслэлийн Боловсролын газар  /Ц.Отгонбагана/-т  үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ