Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2013-06-12 00:00:00
2013 оны 06 сарын 12 өдөр                                              дугаар А/590                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/354 дүгээр захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн ажлын хэсэг, Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгчийн “Эрх залгамжлагчийг тогтоох тухай” 2012 оны 38 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 434 дүгээр захирамжийн “иргэн  Д.Аюушийн  “Хонхон цэцэг”  цэцэрлэг”  гэснийг   “иргэн Л.Сосорбурамын “Хонхон цэцэг”  цэцэрлэг”  гэж  өөрчилсүгэй.
 
2.Энэ захирамж гарсантай холбогдуулан  “Хонхон цэцэг”   цэцэрлэгт хуульд заасны дагуу гэрчилгээ олгож, хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/, нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/ нарт тус  тус үүрэг болгосугай.
 
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны  “Тусгай зөвшөөрөл олгох” 434 дүгээр захирамжийн “Хонхон цэцэг” цэцэрлэгт холбогдох хэсгийг  хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ