“Архигүй цэнгээний газар”-ын ажиллах журам батлах тухай

2013-06-12 00:00:00
2013 оны 06 сарын 12 өдөр                                            дугаар А/584                                                   Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1  дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 
 
1. “Архигүй цэнгээний газар”-ын ажиллах журмыг нэгдүгээр, “Архигүй цэнгээний газар”-ын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2. Захирамжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
                                                             
 
                                           
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ