Нийслэлийн Төр захиргааны авто баазын дүрэм бүтэц, орон тооны хязгаар батлах тухай

2013-06-11 00:00:00
2013 оны 06 сарын 11 өдөр                                         дугаар А/583                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Төр захиргааны авто баазын дүрмийг нэгдүгээр хавсралтаар, бүтэц, орон тооны  хязгаарыг  хоёрдугаар  хавсралтаар  тус тус  шинэчлэн  баталсугай.   
 
2. Батлагдсан  орон тооны  хязгаарт багтаан,  ажилтан, албан хаагчдыг  томилох, байгууллагын  дотоод  журам, ажлын байрны  тодорхойлолтыг  шинэчлэн  мөрдөж  ажиллахыг  Төр захиргааны авто бааз  /Ц.Батхуяг/-д  даалгасугай.  
 
3. Байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх   төсвийн тооцоо, парк шинэчлэлт хөрөнгө оруулалтын ажлын төсвийг хянаж, Нийслэлийн 2013 оны төсвийн  тодотголын төсөлд тусгуулж батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т   үүрэг  болгосугай.   
 
4. Энэхүү  захирамжийн  биелэлт, хэрэгжилтэнд  хяналт  тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг  даргын Тамгын  газар  /Ё.Гэрэлчулуун/-т  даалгасугай. 
 
 5. Захирамж  гарсантай  холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 115 дугаар захирамжийн хавсралтын Нийслэлийн Төр захиргааны авто баазад  хамаарах  заалтыг  хүчингүй  болсонд  тооцсугай.  
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ДАРГА
                        БӨГӨӨД  УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ