Мэргэжлийн зэрэг олгох тухай

2019-07-09 14:15:21

2019 оны 07 сарын 09-ний өдөр                            Дугаар А/690                                                 Улаанбаатар хот

 

 

 

 

Мэргэжлийн зэрэг олгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Журам батлах тухай” 2018 оны А/812, 2019 оны А/117 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтийг хангасан “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг авах ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч  нарын нэрсийг нэгдүгээр, “Заах аргач багш” мэргэжлийн зэрэг авах eрөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн  эрхлэгч нарын нэрсийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

     2.Захирал, эрхлэгч нарт мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгох талаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т үүрэг болгосугай.

 

    3.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ш.Анхмаа/-д даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            С.АМАРСАЙХАН