Хөрөнгө гаргах тухай

2019-07-04 10:40:09

2019 оны 07 сарын 04-ний өдөр                           Дугаар А/672                                                  Улаанбаатар хот

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн XII.1.1.41 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжинд баригдах Сургуулийн барилгын нөлөөлөлд өртсөн иргэн Г.Болдбаатарын  өмчийн газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэнд нөхөх олговор олгоход шаардагдах 33,766,444 /гучин гурван сая долоон зуун жаран зургаан мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-ын зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

     4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /О.Мөнгөншагай/-д даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   С.АМАРСАЙХАН