Газар эзэмших, ашиглах эрх баталгаажуулах тухай

2019-07-03 01:40:49

2019 оны 07 сарын 03-ны өдөр                            Дугаар А/661                                                  Улаанбаатар хот

 

 

Газар эзэмших, ашиглах эрх

баталгаажуулах тухай

 

 

     Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 441 дүгээр зүйлийн 441.5-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 38 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан  “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 1997 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А-36 дугаар захирамжийн “Дэвшилт” ХХК-д, “Барилгын байршил тогтоох, газар ашиглуулах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А-66 дугаар захирамжийн “Их өргөө” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 166 дугаар захирамжийн “Гандантэгчилэн хийдийн зуслан”-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны  09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжийн “Тайж трейд” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 348 дугаар захирамжийн иргэн Г.Лхагвад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 520 дугаар захирамжийн “Петродел” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 479 дүгээр захирамжийн Ж.Доржид, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/273 дугаар захирамжийн "Мөнгөн тулга цамхаг" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, байршил, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөн баталгаажуулах тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дүгээр захирамжийн “Дэвшилт” ХХК-д, “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээний хугацаа сунгах, талбай, байршлын хаяг өөрчлөх тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/530 дугаар захирамжийн Ц.Одонгэрэлд, Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн "Мий Сон" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны  01 дүгээр сарын 30-ны өдрийн А/53 дугаар захирамжийн “Космо прожектс” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/53 дугаар захирамжийн иргэн Х.Гантулгад, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн “Шижир-Ойл” ХХК, “Сноуфилдс” ХХК нарт, “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/372 дугаар захирамжийн “Баян орхон дэлгэрэх” ХХК-д “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацаа сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/431 дүгээр захирамжийн иргэн Ч.Энхболорт,  “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн засаг даргын 2015 оны 01 дугаар сарын 09-ны өдрийн А/07 дугаар захирамжийн “Мон Алтиус дээд сургууль” НҮТББ-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн “Алтан Трейд” ХХК /жагсаалт 2,3/-д, “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршил өөрчлөх тухай” 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/185 дугаар захирамжийн С.Намсрайжавт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/472 дугаар захирамжийн “Мөнх баясах кэйсинг” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/506 дугаар захирамжийн “ДХЦУ” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/267 дугаар захирамжийн ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангид, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/310 дугаар захирамжийн “Дөрвөн-Өлзий” ХХК, “Эзэн төр” ХХК нарт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн   А/513 дугаар захирамжийн “ПГС” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн А/390 дүгээр захирамжийн З.Сипэс-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/599 дүгээр захирамжийн иргэн Д.Батсайханд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/587 дугаар захирамжийн “Шинэ шанд” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/426 дугаар захирамжийн “Дөрвөн-Өлзий” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны    09 дүгээр сарын 10-ны өдрийн А/841 дүгээр захирамжийн Г.Жаргалд, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 дугаар захирамжийн С.Намсрайжавт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/606 дугаар захирамжийн “Ойнбирж” ХХК, “Сити ойл” ХХК-д  “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/102 дугаар захирамжийн Б.Баттөмөрт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/199 дүгээр захирамжийн “Соргог баян далай” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   С.АМАРСАЙХАН