Ажлын хэсэг байгуулах тухай

2019-07-01 00:25:58

2019 оны 07 сарын 01-ний  өдөр                          Дугаар А-657                                                   Улаанбаатар хот

 

  

Ажлын хэсэг байгуулах тухай

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Малын генетик нөөцийн тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.1.1, 5.2, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.30, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсийн үхэр сүргийн үржилд ашиглаж буй хээлтүүлэгчид үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах  болон цөм сүргийн хээлтэгч малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн санд хамруулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

      2.Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Санхүүжилт олгох тухай” А-163 дугаар тушаал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А-207 дугаар тушаалын дагуу ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг захиалагч болон гүйцэтгэгч талуудын хооронд байгуулсан гэрээнд хяналт тавьж, ажлын тайланг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлж ажиллахыг  Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Д.Баянбат/-т даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.АМАРСАЙХАН