Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2013-06-11 00:00:00
 
2013 оны 06 сарын 11 өдөр                                               дугаар А/579                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалт, 32.6 дахь хэсгийг  үндэслэн      ЗАХИРАМЖЛАХ нь:        
     
1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/66 дугаар захирамжаар улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Жамсранжавын гудамжийг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын шинэчлэл, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  баригдах 3 дугаар хорооллын арын Хасбаатарын гудамжны 2,3 км авто зам, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл шинэчлэлт хийгдэж буй Улаанхуарангийн /Эскадрилын хөшөөнөөс Цэргийн их сургууль, Шархадны авто зам хүртэлх/ 1.5 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, “УБ хотын ундны усыг нэмэгдүүлэх Гачууртын эх үүсвэр төсөл”-ийн цэвэр ус дамжуулах шугамын трасст орсон  иргэн хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.
                  
2. Хавсралтад дурьдсан иргэн,аж ахуй нэгж, байгууллагад олгох нөхөх олговорын 403 710 872 /Дөрвөн зуун гурван сая долоон зуун арван мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг 2013 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан  хөрөнгөнөөс  гаргахыг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
     
3. Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
          
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/622 дугаар захирамжийн хавсралтын Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Хасбаатарын гудамжны 2.3 км авто замын трасст орсон иргэн Баасанжавын Тэрбишийн 129 823 932 төгрөгийн нөхөх олговрыг  хүчингүй болсонд тооцсугай.
        
5.Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.                                                                                      
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ