Ажлын хэсэг байгуулах тухай

2013-06-10 00:00:00
2013 оны 06 сарын 10 өдөр                                           дугаар А/576                                                   Улаанбаатар хот
 
Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн  29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Хотын “Нийтийн Үйлчилгээний Корпораци” НӨҮГазрыг шинээр зохион байгуулах  бүтэц зохион байгуулалтын талаар судалж, түүний чиг үүрэг дүрмийг тодорхойлж  санал боловсруулах ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
 
2. Дээрх асуудлаар ажлын хэсэг саналаа боловсруулж, 2013 оны оны         06 дугаар сарын 15-ны  өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /Б.Бадрал/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ