Мөнгөн урамшуулал олгох тухай

2013-06-10 00:00:00
2013 оны 06 сарын 10 өдөр                                            дугаар А/575                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/399 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын 3.8-д “Ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн стандарт хэрэгжилтийн чанарын шалгалтыг Нийслэлийн боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу зохион байгуулна” гэж заасны дагуу шалгарсан  ерөнхий боловсролын сургуулийн багш нарын нэрсийг хавсралтаар баталж, мөнгөн урамшуулал олгосугай.
 
2. Мөнгөн урамшуулалд шаардагдах 100 000 000 / Нэг зуун сая / төгрөгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолоор нийслэлийн 2013 оны төсөвт батлагдсан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургалтын чанар хүртээмжийг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх” зардлаас гаргахыг Санхүү, Төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3. Дээрх мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулахыг  нийслэлийн Боловсролын газар
 /Ц.Отгонбагана/-т үүрэг болгосугай.
 
4. Энэ захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН  ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ