Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа инженерийн шугам сүлжээнүүдийг шинэчлэх ажлыг зохион байгуулах тухай

2013-06-07 00:00:00
2013 оны 06 сарын 07 өдөр                                                дугаар А/570                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг   тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/549 дүгээр захирамжаар батлагдсан төсөл, арга хэмжээний жагсаалт дахь ажлыг 2013 оны А/135 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороонд даалгасугай.
 
2.Дээрхи төсөл, арга хэмжээг худалдан авах ажиллагааны холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Зам, тээвэр, дэд бүтцийг асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай.
 
3.Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус үүрэг болгосугай.
 
 
 
                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ