Ажлын хэсэг байгуулах тухай

2013-06-07 00:00:00
2013 оны 06 сарын 07 өдөр                                             дугаар А/572                                             Улаанбаатар хот
 
Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн  29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсгийг  үндэслэн         ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтыг хэрэгжүүлэхэд “Хороодын хэсгийн  ахлагч нарын үүрэг, оролцоог дээшлүүлэх” сэдэвт зөвлөгөөний  бэлтгэл хангах, зохион байгуулах  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  нэгдүгээр хавсралтаар, зөвлөгөөний хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар,  шаардагдах зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус  баталсугай.
 
2. Зөвлөгөөн зохион байгуулахад шаардагдах 11,680,000 /Арван нэгэн сая зургаан зуун наян мянга / төгрөгийг  Тамгын газрын батлагдсан төсвийн  холбогдох зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

3. Зөвлөгөөнийг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталж, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулж, ажиллахыг Ажлын хэсэг /Л.Ганхөлөг/-т даалгасугай.
 
4. Зөвлөгөөнд хороодын хэсгийн ахлагч нар болон холбогдох албан хаагчдыг бүрэн хамруулж оролцуулахыг Дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосгугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ