Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-06-28 09:30:31

2019 оны 06 сарын 28-ны өдөр                                         Дугаар А/654                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэдэд газар өмчлүүлэх талаар

авах зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл 21.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48 дугаар, 2004 оны 3/14 дүгээр, 2005 оны 5/29 дүгээр, 2006 оны 9/48 дугаар, 2007 оны 11/64 дүгээр, 2008 оны 2/14 дүгээр, 2009 оны 4/31 дүгээр, 2010 оны 6/53 дугаар, 2011 оны 8/72 дугаар, 2012 оны 6/26 дугаар, 2013 оны 13/52 дугаар, 2014 оны 21/29 дүгээр, 2015 оны 32/32 дугаар, 2016 оны 6/12 дугаар, 2017 оны 02/23 дугаар, 2018 оны 20/19 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчилсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 79 өрхийн өмчилсөн газрын бүртгэлд 1 дүгээр хавсралт ёсоор өөрчлөлт оруулсугай.

 

    2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар өмчлөх эрх нь хүчингүй болж байгаа нэр бүхий 92 өрхийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

 

     3.Энэ захирамжийн дагуу газар өмчлөгч иргэдийн бүртгэлд өөрчлөлт орсон  газарт газар зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэх, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН