Боловсрол сургалтын байгууллагын тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай

2019-06-27 08:10:15

2019 оны 06 сарын 27-ны өдөр                                          Дугаар А652                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Боловсрол сургалтын байгууллагын

тусгай зөвшөөрөлд өөрчлөлт

оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/172 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэр, үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хаягийн өөрчлөлт хийх боловсрол сургалтын байгууллагын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд холбогдох өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН