Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-06-05 00:00:00
2013 оны 06 сарын 05 өдөр                                        дугаар А/567                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.г, 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2012 оны 02-04-131/1436 тоот дүгнэлтээр  Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг тус тус зөрчин Засаг даргын шийдвэрийг үндэслэлгүйгээр 413 метр квадрат газрыг томруулан 1017 метр квадратаар бичиж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, дүүргийн Засаг дарга дээрх алдааг засалгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуутын 6 дугаар гудамжны 10 тоот хашааны 668 м.кв газрыг иргэн З.Даваадоржид эзэмшүүлсэн байх тул  002781 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 328 тоот захирамжийн 2 дах хэсгийн иргэн З.Даваадоржид холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хураан авахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга /М.Чинболд/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
3. Иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулах, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хууль тогтоомжийн дагуу биелүүлээгүй алдаа дутагдал гаргаж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтанд хариуцлага тооцож, дээрх  зөрчлийг дахин гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга /М.Чинболд/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ