Хөрөнгө гаргах тухай

2019-06-21 09:10:20

2019 оны 06 сарын 21-ний өдөр                                       Дугаар А/630                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 20/19, 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдах авто зам, инженерийн шугам сүлжээний нөлөөлөлд өртсөн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар өмчлөгч 12 /арван хоёр/ иргэний газар, үл хөдлөх болон эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөх олговор олгоход шаардагдах 492,567,728 /дөрвөн зуун ерэн хоёр сая таван зуун жаран долоон мянга долоон зуун хорин найм/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж  буй “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-1, 2”-ийн зээлийн эргэн төлөлт, Улаанбаатар хотын хариуцах хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд  даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН