Ажлын хэсэг байгуулах тухай

2013-06-05 00:00:00
2013 оны 06 сарын 05 өдөр                                             дугаар А/566                                                  Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 , Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6 дахь заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэр ой, усны сан газарт газар эзэмшилт, ашиглалтын байдлыг тогтоох, хууль зөрчин гаргасан газар эзэмших зөвшөөрлүүдийг цуцлах санал, дүгнэлт гаргаж танилцуулах Ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, ногоон бүсэд газар олголт, эзэмшилт, ашиглалтын байдалд шалгалт хийх ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2.Ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ