2019 оны 06 сарын 19-ний өдөр Дугаар А/600 Улаанбаатар хот
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн
барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр
батламжлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7.2-ын “в”, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол орчим ХЕТ-2013-1 багцын “О” хэсэгчилсэн талбайн 5,0 га-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх эрхийг “МГБИ” ХХК-д олгож, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсугай.
2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /О.Мөнгөншагай/-д үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН