Газар эзэмших эрх олгох тухай

2019-06-19 08:00:06

2019 оны 06 сарын 19-ний өдөр                                         Дугаар А/597                                      Улаанбаатар хот

 

 

 

 

          

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3,  33 дугаар зүйлийн 33.1.1-д  заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн хавсралтад заагдсан 3 байршилд газар эзэмших эрхийг Нийслэлийн Боловсролын газарт олгосугай. 

 

       2.Нийслэлийн Боловсролын газартай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэж,  хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН