Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай

2019-06-18 08:05:22

2019 оны 06 сарын 18-ны өдөр                                     Дугаар А/595                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

 хэмжээг өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1398773 м² газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшигч “Дүнжингарав” ХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээг 1368773 м² болгон өөрчилсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан аж ахуйн нэгжтэй зохих журмын дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.         

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжийн “Дүнжингарав” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН