Гадаад томилолтын тухай

2019-06-18 08:00:38

2019 оны 06 сарын 18-ны өдөр                                           Дугаар А/594                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотод зохион байгуулагдах “Төрийн албаны шинэтгэл ба цахим засаглал” сэдэвт олон улсын арга хэмжээнд оролцуулах зорилгоор Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн Бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Батбилэг,  тус газрын ахлах мэргэжилтэн Н.Пүрэв нарыг 2019 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

 

      2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатад даалгасугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН