Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх,нэгж талбар хуваах тухай

2019-06-17 08:05:28

2019 оны 06 дугаар 17-ны өдөр                                     Дугаар А/593                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн

талбайн хэмжээ, зориулалт, нэр,

эдэлбэрийн хэлбэр өөрчлөх,нэгж

талбар хуваах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, 441 дүгээр зүйлийн 441.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 49 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, нэр, эдэлбэрийн хэлбэрийг өөрчилсүгэй.

 

    2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.           

 

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 тоот захирамжийн “Чингэлтэй дүүргийн тавин зургаа дугаар цэцэрлэг”-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжийн “Ерөнхий боловсролын Гучин тав дугаар сургууль”-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 470 дугаар захирамжийн 13-р сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын  29-ны өдрийн 555 дугаар захирамжийн “70-р цэцэрлэг”-т, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын  2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 377 дугаар захирамжийн  Байгалийн голомтот, халдварт өвчин судлалын үндэсний төвд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 670 дугаар захирамжийн "Ганморьт бор" ХХК-д,  “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 583 дугаар захирамжийн "Систерс Бродерс" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 414 дүгээр  захирамжийн  “Их монгол”  СӨХ-д,  “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжийн “Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар”-т,  “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 678 дугаар захирамжийн Газрын тосны газарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дүгээр захирамжийн “Удирдлагын академи”-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн "Энэрэл" СӨХ-нд, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/242 дугаар захирамжийн “Улаанбаатар хотын ажлын албаны харьяа халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар ОНӨААТҮГ-т”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн "Зоос гоёл" ХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны А/894 дүгээр захирамжийн “Улаанбаатар зочид буудал” ХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1052 дугаар захирамжийн иргэн Ц.Даваасүрэнд,  “Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны  А/76 дугаар захирамжийн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын  2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн  А/113 дугаар захирамжийн "Эм Эн Вай И Эй" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/204 дүгээр захирамжийн "Ойн гудамж" СӨХ-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил өөрчлөх тухай Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн “Мишээл групп” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/387 дугаар захирамжийн “Сичишие” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/704 дүгээр захирамжийн “Говийн од групп” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжийн "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ /3-р хавсралтын 9/-т, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/376 дугаар захирамжийн Улаанбаатар хот дахь гаалийн газарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/453 дугаар захирамжийн “Билэгтхай” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/895 дугаар захирамжийн “Дэвжих” СӨХ-нд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар хуваах, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/937 дугаар захирамжийн "Мах-Импекс" ХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/985 дугаар захирамжийн “Дашваанжил констракшн” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/283 дугаар захирамжийн “Сансар-Өргөө” СӨХ-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай,  зориулалт, байршил, нэр,  эдэлбэрийн  хэлбэрийг өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн “Юу Эм Эл Си” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/277 дугаар захирамжийн Драмын эрдмийн театр”-т, “Газар ашиглуулах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн А/390 дугаар захирамжийн “Том нар” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албанд, “Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн А/464 дүгээр захирамжийн “Вилла дом” СӨХ-д, “Газар ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/727 дугаар захирамжийн “Булган” СӨХ-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1114 дүгээр захирамжийн “Амгалан керри” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн иргэн Б.Төмөр-Очирт, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дүгээр захирамжийн иргэн Э.Батзаяа, Э.Жаргаланд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН